Ипотекийн зээлд 33.5 тэрбум төгрөг олголоо

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд аравдугаар сард Монголбанкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 215 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 17.5 тэрбум төгрөгийг 400 иргэнд олгож, оны эхнээс Монголбанкны банкны эх үүсвэрээр  159.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 77 тэрбум төгрөг нийт 236.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,578 зээлдэгчид олгожээ.

Дашрамд өгүүлэхэд, ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.5 хувь нь хөтөлбөрийн зээл, 22.2 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэр, 2.3 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзлэж буй аж. Харин орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь нь хөтөлбөрийн зээл, 21.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээл 0.8 хувь нь бусад эх үүсвэрээр олгогдоод байна.

WWW.ZINDAA.MN