Мал хулгайлах хэргийг хохирлын хэмжээ харгалзахгүй шалгадаг болсон

2018-11-05

Улсын хэмжээнд үйлдэгддэг гэмт хэргийн 71.2 хувь нь нийслэлд гардаг. Нийслэлд гардаг  гэмт хэргийн 38.2 хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзэлдэг байна. Жил бүрийн 10 дугаар сараас 1 дүгээр сар хүртэл мал хулгайлах хэргийн гаралт нэмэгддэг. Цагдаагийн байгууллагаас малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээллийг иргэдээс хүлээн авч байгаа бөгөөд хохирлын хэмжээг үл харгалзан хэргийг илрүүлж, шалгаж байгаа ажээ. Мөн БНХАУ-д мах экспортолж байгаатай холбоотойгоор бод малын хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон байна.

Д.Дамдин

www.zindaa.mn