Дуучин Б.Амархүүг өнөөдөр шүүнэ

2018-11-01

Дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарыг шүүх  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт болох гэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард түүний холбогдсон эл хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Тодруулбал, Б.Амархүү С1 телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр шүүх хяналтын байгууллагад шалгагдаж, өнөөдөр шүүх гэж байгаа юм.

Эх сурвалж: Erennews.mn