Индонезийн засаг захиргаа сүйрсэн Боингийг тэнгисийн ёроолоос гаргана

Индонезийн засаг захиргаа өнгөрсөн сарын 29-нд сүйрсэн Lion Air агаарын тээврийн компанийн Boeing 737 MAX 8 онгоцны сэгийг Ява тэнгисийн ёроолоос өргөж гаргаж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ тухай өнөөдөр тус улсын зэвсэгч хүчний ерөнхиий командлагч, маршал Хади Тчахжантогийн мэдэгдлээс эш татан Detik мэдээллийн портал мэдээллээ.

“Бид Эрчим хүч, эрдсийн нөөцийн яамнаас онгоцны корпусыг гаргаж авах шаардлагатай хүнд техникийг олгож өгөх зөвшөөрөл авсан” хэмээн тэрбээр хэлсэн байна. Онгоц нийт 80-10 тонн жинтэй гэж Тчахжанто мэдээлсэн байна.

Онгоцны том хэсэг өчигдөр 35 метр орчмын гүнээс олдсон юм. Үүнээс гадна хар хайрцаг нь олдсон тул хамгийн түрүүнд хар хайрцгийг нь гаргаж ирэхээр төлөвлөж байна.

erennews.mn