Цамбагаравын ард байрлах балгасыг буулгав

Нийслэлийн Газрын албанаас “Явган зам” аян өрнүүлж буй. Аяны хүрээнд явган замыг хаасан барилга байгууламж, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлж байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр/10.25/ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах гурван давхар барилгын балгасыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Тус барилга нь явган хүний замыг хааснаас гадна олон жил хотын өнгө үзэмжийг дордуулсан балгас юм.