13 компанийн хувьцааны ханш буурчээ

2018-10-25

хөрөнгийн бирж зурган илэрцүүд

Өчигдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 214.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 645,559 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин Дюти Фрий” ХК (SUL+12.89%) болон “Мик Холдинг” ХК (MIK+12.45%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Шивээ Овоо” ХК (SHV -13.04%) болон “Хөх Ган” ХК (HGN -9.57%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 1.25 хувиар өсч 20602.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ өмнөх өдрөөс 0.42 хувиар өсч 2,442,362,432,833.22 төгрөг боллоо.