Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар машин баривал 7-30 хоног хорино

2018-10-23

Ирэх сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн дагуу Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 480 мянган төгрөгөөр торгож, зургаан сараас хоёр жилээр жолоодох эрхийг хасахаар болжээ.

Мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн хоёр оноог хасах юм. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн  хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах аж. Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заажээ.

Эх сурвалж: Erennews.mn