Ёс зүй алдсан шүүгчийг огцрууллаа

2018-10-22

Холбоотой Зураг

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж нэр бүхий шүүгчдэд шийтгэл ноогдуулжээ. Хуралдаанаар 19 шүүгчид холбогдох 13 гомдлыг хэлэлцсэн байна. Таван шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах арга хэмжээ авсан нэг шүүгчийн хоёр сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулжээ. Түүнчлэн гурван шүүгчид холбогдох нэг гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, таван шүүчигд холбогдох хэргийг хойшлуулсан байна.