Оны шилдэг гар утасны жагсаалтыг Хятадын “OnePlus 6” тэргүүлжээ

2018-08-27

Олон улсын бизнес үнэлгээний “Business Insider” сэтгүүл 2018 онд худалдаанд гарсан шилдэг гар утасны жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг хүчтэй аккумулятор, чанартай камер, Qualcomm Snapdragon 845 процессор ба зургаан гигабайт оператив ой санамжтай Хятадын “OnePlus 6” гар утас тэргүүлсэн байна.

 

БНСУ-ын “Samsung Galaxy Note 9”, “Samsung Galaxy S9” гар утаснууд жагсаалтын хоёр, гуравт бичигдэж улмаар мөн улсын “LG G7 Thinq” гар утас жагсчээ. Айргийн тавд түүнчлэн АНУ-ын “Moto G6” багтсан байна.

Тус жагсаалтад оноос өмнө худалдаанд гарсан тул “iPhone 8” ба “iPhone X” гар утаснууд ороогүй ажээ. “Business Insider” сэтгүүл ирэх есдүгээр сард “Apple” компанийн шинэ “iPhone” гар утас, харин аравдугаар сард “Google Pixel 3” худалдаанд гарах гэж буйг зарлажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар