Хотын даргын хамгийн идэвхтэй орлогч

0
534

О.Эрдэнэ

Хотын дарга Су.Батболд дөрвөн орлогчтой. Су даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын Ж.Батбаясгалан, Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч, НЗД-ын орлогчоор Ш.Анхмаа, ​Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, НЗД-ын орлогчоор Д.Энхтөр ажилладаг.

Эдэн дундаас өдөр бүр зурагт радиогоор ярьж, эсвэл хаа нэгтээ ажиллаж явдаг ганц хүн бий. Тэр эрхэм бол Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү юм.

Үнэнийг хэлэхэд Хотын дарга Су.Батболд тун сулхан нэртэй яваа. Ийм үед нь зөрж чангараад, тэгэхдээ тун чиг ажил хэрэгч эрхмийн хийж, ярьж байгаа нь олонд мэдэгдэхээс өөр яалтай.

Энэхүү Су.Батболд даргын хамгийн идэвхтэй орлогч болох П.Баярхүү Нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой. 1995-1996 онд МҮОНРТ-д туслах найруулагч, 2003-2005 онд “Mongol drilling” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2006-2008 онд ЗГХЭГ-т Сайдын ажлын албаны ахлах референт, 2001-2015 онд Сөүл хотын соёл мэдээллийн төвийн захирал, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2012-2015 онд Сүхбаатар дүүргийн ИТХ  дахь МАН-ын бүлгийн дарга, 2014-2015 онд Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn