АН-ын цагаан сарын золголт Хүүхдийн ордонд болох нээ

0
199

 

Б.Галцог

АН-ын нүүж орсон С.Эрдэнэ даргын барилга болбоос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв нэрээр анх газрын зөвшөөрөл авч боссон нь гарцаагүй үнэн. Улс төрийн намын хувьд ийм маапаантай барилгад “толгой хоргодно” гэдэг арга ядарсан л хэрэг.

Ингэж бодоод удаагүй байтал, өнгөрсөн амралтын өдрүүдээр АН-ынхан цасны баяраа тэмдэглэлээ. АН байтугай нь л тэмдэглэдэг болсон баяр л даа. Гэвч баяртаа гол нь биш олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд очоод зад наргив.

Ядаж С.Эрдэнэ даргад хүүхдийн зуслангаас өөр намынхаа найр наадмыг хийх газар олдмоор юм гэж халаглах хүмүүс бас таарч байна. Аягүйдвэл АН-ынхан цагаан сарын золголтоо хүүхдийн ордонд хийвэл бүү гайхаарай гэж анхааруулах хүмүүс ч гарч байна.

 

 

 

Эх сурвалж: aguulga.mn