ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ ТАСАЛБАР 20-25 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ҮНЭТЭЙ

2017-02-16

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний 256 бөхийн барилдаан ирэх 26-ны өдөр “Бөхийн Өргөө”-нд болно.

Бөхийн барилдааны тасалбарыг барилдаан болох өдрийн өмнөх өдөр “Бөхийн Өргөө”-ний кассаар худалдаална. Энэ жилийн бөхийн барилдааны тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаараад 20-25 мянган төгрөгийн үнээр худалдаалагдах юм байна.

Дашрамд дурьдахад сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 1963 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Анхны барилдааны түрүүг тухайн үед заан цолтой байсан Ж.Мөнхбат авч байжээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn