Дархан Тожил нь 1900 онд Халхын Сэцэнхан аймгийн Гонгор дайчинбэйлийн хошууны / одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын гуравдугаар багийн нутагт/ малчин ард Бадрахын гэрт мэндэлжээ. Тэрээр хожмоо халх даяар ураа гайхуулах уран билэгтэн дархан болсон юм.
Түүний алт мөнгөн эдлэлийн хэлбэр хийц, улс даяар алдаршиж, эдүгээ Батноров сумын айл бүрт Тожилын хийцийн эмээл, хазаар, мөнгөн аяга, хормойн боолт хадгалагдаж байгаа төдийгүй түүний хойч үеийн шавь нарын урласан эмээл Монгол даяар тарсан байна.

Б.Тожил /1900-1950/