Гүүглийн хиймэл оюун ухаан зүрхний өвчлөлийг оншилдог болно

2018-02-21

Үүнийг зүрх судасны өвчлөлийг урьдчилан таамаглахад дөхөм болгоно гэж шинжээчид үзэж байна.

Гүүгл болон Верили, гүүглийн эрүүл мэнд, технологийн салбар компанийн эрдэмтэд зүрх судасны эмгэгтэй болох эрсдэлийг тодорхойлох шинэ арга боловсруулжээ.

Тэд тусгай алгоритм ашиглан бүтээсэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчтөний нүдний араас скан зураг аваад, түүнийгээ судлан үзжээ.

Үүгээрээ өвчтөний нас, цусны даралт, тамхи татдаг эсэх зэрэг маш нарийн дүгнэлт гаргасан ба энэ арга нь оновчтой байдлын хувьд өнөөгийн тэргүүлэх аргуудтай ижилхэн байжээ.

Мөн энэ аргыг ашиглах болсноор цусны шинжилгээ авах шаардлагагүй болж, эмч нарын ажлыг хөнгөвчлөх юм. Одоогоор туршилтын шатанд явж байгаа ба эмч, судлаачид энгийн цусны шинжилгээнээс хавь илүү мэдээлэл авч болж байна гэж сайшааж байна.

Гүүгл энэхүү агоритмийг дадлагажуулахын тулд автоматаар суралцах аргыг ашиглаж, ойролцоогоор 300 мянган хүний өвчний түүхийг судалж үзжээ. Уг өвчний түүхэд нүдний скан зураг болон ерөнхий мэдээллүүд багтсан ба дараа нь скан зургаа ашиглаад тухайн хүний тархины хээг даган зүрх судасны өвчлөлийг илрүүлэхэд хэрэгтэй хэмжээ авдаг байна.

Хэдийгээр нүд рүү хараад хүний эрүүл мэндийн байдлыг дүгнэх нь эгэл бус сонсогдох ч нүдний дотоод арын хананд цусны судсаар дүүрэн учир хүний эрүүл мэндийн тусгал болдог аж.

Зүүн талын зураг нь энгийн нүдний ёроол, харин баруун талын зурагт Гүүглийн хиймэл оюун ухаан энгийн нүдний ёроолыг хэрхэн хардгыг дүрсэлжээ.

Нэг талд нь сүүлийн таван жил зүрх судасны өвчнөөр өвчилсөн хүний нүдний торлог бүрхэвчийн зураг, харин нөгөө талд нь эрүүл хүний зураг байрлуулахад Гүүглийн хиймэл оюун ухаан аль нь өвчтэй, аль нь эрүүл болохыг 70 хувь оновчтой хэлж байжээ. Харин одоогоор ашиглагдаж буй цусны шинжилгээ хийх аргаар бид зүрх судасны өвчлөлийг бид 72 хувь оновчтой илрүүлж чаддаг билээ.

Гүүглийн хувьд тус хиймэл оюун ухаан нь зөвхөн зүрхний өвчлөлийг илрүүлээд зогсохгүй цаашид шинжлэх ухааны нээлт хийхэд ч үнэтэй хувь нэмэр оруулах томоохон боломж юм байна. Ихэнх эмнэлгийн төхөөрөмжүүд аль хэдий нь байдаг оношилгооны хэрэгслүүдийг хуулбарлах хандлагатай байдаг бол энэ хиймэл оюун ухааныг ашиглаад оношилгооны шинэ аргуудыг нээж болох юм. Хангалттай мэдээлэл цуглуулбал, хүний зааварчилгаагүйгээр цоо шинэ анагаах ухааны ойлголтыг гаргаж ирэх боломж нээгдэнэ гэж Гүүглийн эрдэмтэд итгэж, арваад жилийн дотор хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: udriintoim.mn