Монголын нэрийг тахалдаг “Чингисийн хүрээ”

2017-02-08

Богд хан уулын Жаргалантын аманд байрлах “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор нь 1992 онд байгуулагдсан. Эдүгээг хүртэл тасралтгүй үйл ажллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд “Чингисийн хүрээ” цогцолборт Монголын үе үеийн Төр, засгийн тэргүүнүүдээс гадна дэлхийн олон орны удирдагчид морилон саатсан түүхтэй. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Бан Ги Мүн, XIV Далай лам, Дэлхийн олон улсын Төрийн тэргүүн, алдар хүндтэй маш олон хүн очжээ. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд л гэхэд Монголын үндэсний 500 гаруй том, жижиг наадам, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Түүнчлэн Ази, Европын 54 улсын Төрийн тэргүүн чуулсан АСЕМ-ийн арга хэмжээний Монгол наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн хүлээн авалт 2016 оны долдугаар сарын 15-нд “Чингисийн хүрээ” цогцолборт болсон түүх бий. Энэ утгаараа “Чингисийн хүрээ” бол Монголын нэрийг тахалдаг аялал жуулчлалын томоохон байгууллага, цогцолбор юм.