Ухаалаг утсан дээрх тоглоом таныг хянадаг

2018-02-02

Зарим тоглоомууд микрофоноор дамжуулан телевизээр юу үзэж байгааг тань чагнадаг гэнэ.

Ийм үйлдлийг ухаалаг утаснууд хийж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн: микрофон ашиглаад таны ямар шоу үзэж байгааг, ямар сурталчилгаа сонсож байгааг мөн ямар кино үзэж байгааг чагнадаг. Нью Йорк Таймсд мэдээлснээр энэ явдал нь маш нууцлаг байдлаар өргөн тархсан байгаа гэжээ.

“Alphono” хэмээх зар сурталчилгаа гаргагчдад телевиз үзэгчдийн мэдээллийг бүрдүүлж өгдөг гарааны компаний програм хангамжийг ашигладаг аппликейшнүүд ухаалаг утасны микрофоноор дамжуулан ТВ сурталчилгаа болон шоун дахь дуут дохиог илрүүлж цаашлаад хүмүүсийн очсон газар, үзсэн кинотой тухайн мэдээллээ тааруулан, дэлгэрэнгүй мэдээллийг авч боловсруулдаг байна. Уг мэдээллийг тэд зорилтот зар сурталчилгааг илүү нарийвчлан хөгжүүлэхэд ашигладаг ба ямар зар хүмүүст илүү нөлөөлж байгааг мэдэхийг оролддог гэнэ. Google Play store-д тус програм хангамжийг ашигладаг 250 гаруй тоглоом байгаа бөгөөд App store-т зарим нэг нь боломжтой байдаг байна.

Компаний зүгээс мэдэгдэхдээ уг програм хангамж нь хүмүүсийн яриаг бичих зорилгогүй бөгөөд хэрэглэгчид өөрсдийн микрофон, байршлыг ашиглахыг зөвшөөрөөгүй тохиолдолд компани нэвтрэх эрхгүй болохыг аппын тайлбар ба нууцлалын бодлого дээр тодорхой тайлбарласан байгаа гэжээ. Тэд хэр олон хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулж байгаагаа мөн тус програм хангамжийг ашигладаг тоглоомын нэрсийг дурдахаас татгалзжээ.

Дэлхийн нийт хүн амын 36% буюу 2.5 тэрбум нь ухаалаг утас хэрэглэж байгаа гэсэн тоон судалгаа байдаг.

Ямартайч та ямар аппликейшн ашиглаж байгаагаа дахин нэг анзаараад, тайлбар болон нууцлалын бодлогыг нь уншаад үзэээрэй.

Эх сурвалж: udriintoim.mn Б. Цэвэлмаа